Арлын оронд уран бүтээл туурвиж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан дуучин Д.Оюунтүлхүүр анхны нөхөр Р.Базараасаа өрх тусгаарласныхаа дараахан Балдорж гэх залуутай гэрлэсэн

" />

Д.Оюунтүлхүүр анхныхаа болзоогоор нөхрийнхөө бодлыг өөрчилж чаджээ


Арлын оронд уран бүтээл туурвиж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан дуучин Д.Оюунтүлхүүр анхны нөхөр Р.Базараасаа өрх тусгаарласныхаа дараахан Б.Балдорж гэх залуутай гэрлэсэн. Түүний нөхрийг  яруу найраг сонирхдог, тэр бүү хэл олны дунд хит болсон “Зүүдний учрал”, “Ижийгээ гомдоох  учиргүй” дууны шүлэг бичсэнийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хаа холын Япон улсад амьдардаг дуучин бүсгүйтэй суучихна гэж огт төсөөлөөгүй явсан залуу танилцсаныхаа дараа “Зүүдний учрал” дууны шүлгийг тэрлэжээ. 



Д.Оюунтүлхүүр шүлгэнд нь өөрөө ая хийж, дуулсан гэдэг. Балдоржийг эгч нь дуучин бүсгүйтэй танилц хэмээн ятгахад “Ээ намайг яаж тоохов дээ” гэж эхэндээ жийрхдэг байсныг Оюунтүлхүүр анхны болзоогоороо өөрчилж чадсан аж. Ирээдүйн эхнэртээ анхны харцаар дурлаж, зан аашинд нь татагдсаар гал голомтоо бадраасан хүргэнийхээ тухай хадам аав нь хожим “Миний охин хожуухан учирсан ч насны ханиа олсон доо” хэмээн дурссан гэдэг.


 

Б.Амарзаяа

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=