НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)- аас 1995 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг анх удаа “Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр” болгон зарласнаас

" />

Ц.Оюунгэрэл гишүүн хүүхдүүдтэй уулзаж, “Батаарын үлгэр”-ийг бичсэн түүхээ хуваалцав


НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)- аас 1995 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг анх удаа “Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр” болгон зарласнаас хойш дэлхийн 100 гаруй оронд 19 дэх жилдээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монголчууд “Дэлхийн номын өдөр”-ийг өнөөдөр өргөн дэлгэр тэмдэглэж байна. 



УИХ-ын Тамгын газраас уламжлал болсон арга хэмжээгээ зохион байгуулж, уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран номын үзэсгэлэн гаргав. Энэ удаагийн “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын Тамгын газар, УИХ-ын номын сан, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас хамтран Төрийн ордны хоёрдугаар давхрын фойед номын ээлжит үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм. 



Энэ арга хэмжээнд ”Интерном” номын их дэлгүүр, ”Непко”, ”Мөнхийн үсэг”, ”Монсудар”, “Аз хур” хэвлэлийн газар оролцон, шинээр хэвлэсэн ном, бүтээлээ сурталчлан таниулах ажил зохиолоо. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Баянзүрх дүүргийн 5, 15, 22-р хорооны 1-12 ангийн хүүхдүүдтэй уулзаж, “Батаарын үлгэр”-ийг бичсэн түүхээ хүүхдүүдтэй хуваалцаж, тэдний сэтгэгдлийг сонсон, зохиол хэрхэн бичих тухай хичээл орсон байна. 

 


Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.