УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Болгарт оюутан байхдаа нөхөртэйгээ танилцжээ. Нөхөр нь түүнээс нэг жилийн өмнө оюутан болоод оччихсон, хамт суралцдаг нөхдүүдийнхээ хажууд бол

" />

Л.Эрдэнэчимэг гишүүний “Төөрсөөр төрөлдөө” дурлал


УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Болгарт оюутан байхдаа нөхөртэйгээ танилцжээ. Нөхөр нь түүнээс нэг жилийн өмнө оюутан болоод оччихсон, хамт суралцдаг нөхдүүдийнхээ хажууд бол хал үзэж, хашир суусан сүйхээтэй залуу байж. Тэрбээр эхнэрээ ах нь ах нь, миний дүү, миний дүү гэсээр байгаад аваад суучихсан гэдэг. Оюутан насаа хөгжилтэй дурсамжаар үдсэн тэд том хүүгээ Болгарын Софи хотод өлгийдөж авчээ. Оюутны өрөөнөөс амьдралаа эхэлж байсан тэд тэр жилийнхээ зуны амралтаар ирж хуримаа хийсэн аж. 



Тухайн үед архи хориотой байсан тул тэдний хурим архигүй болсон гэдэг юм билээ. Эрхэм гишүүний нөхрийг П.Баясгалан гэдэг. Тэд Болгараас Монголд ирээд хоёр талын аав ээжтэйгээ танилцахаар болжээ. Тэгсэн нөхрийнх нь аав, ээжийн ангийнх нь багш эхнэрийнх нь ээж байж таарч. Л.Эрдэнэчимэг гишүүний ээж охиныхоо хадам ээжийг харчихаад “Хүүе ээ, манай Танк байна шүү дээ” гэж уулга алдсаар уулзсан гэдэг. 


Нөхрийнх нь ээж Ховд аймгийн Булган сумын харьяат. 1945 оны дайнтай жил төрсөн тул хүүхэд байхад нь ийм нэр хайрлажээ. Тэгээд 18 нас хүрэхээр нь төрсөн нутгийнх нь нэрээр Булган болгож өөрчилсөн гэнэ. Эрхэм гишүүний нөхөр сэргэлэн зантай, ямар ч хүний эвийг олчихдог үеийнх нь нөхдүүд оюутан байхдаа Монголоос аваачсан тарваганы арьс, малгайгаа “үнэд хүргээд зараад өгөөч” гэж гуйдаг байсан аж. Зарж өгсний хариуд нөхөд нь түүнийг урамшуулан шагнахаа ч бас мартдаггүй байсан гэнэ лээ шүү.



  Б.Амарзаяа  
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.