Иргэн Б.Ууганбаяр Засгийн газрын Газрыг тусгай хамгаалалтад авах тухай тогтоол нь

" />

Засгийн газарт тогтоолоо хүчингүй болгох үүрэг өгчээ



Иргэн Б.Ууганбаяр Засгийн газрын Газрыг тусгай хамгаалалтад авах тухай тогтоол нь Газрын тухай хуулийг зөрчиж байна гэж үзжээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ханджээ. Өргөдлийн байнгын хороо түүний гомдлыг өчигдрийн хуралдаанаараа авч хэлэлцээд Засгийн газар хууль зөрчсөн гэж дүгнэсэн юм. Тус Байнгын хорооны дарга О.Баасанхүү сая мэдээлэл дээрх шийдвэрээ танилцууллаа. УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газар хууль зөрчсөн болох нь тогтоогджээ. Тиймээс тогтоолоо хүчингүй болгох үүргийг Засгийн газарт өгсөн байна. Хэрвээ Засгийн газар тогтоолоо хүчингүй болгохгүй бол дараагийн арга хэмжээг авах болно гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү онцоллоо.

А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.