Тавантолгойн гэрээний төслийг УИХ-өргөн барьсантай холбогдуулан М.Энхсайхан сайд мэдээлэл хийлээ.

" />

М.Энхсайхан: УИХ хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна



Тавантолгойн гэрээний төслийг УИХ-өргөн барьсантай холбогдуулан М.Энхсайхан сайд мэдээлэл хийлээ. Тэрээр ажлын хэсгийг ахалж хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийн гэрээний төслийг боловсруулсан хүнийхээ хувьд ийнхүү мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэхдээ, “Уг нь энэ гэрээний төслийг заавал УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй байсан. Гэвч УИХ хэлэлцэнэ гэж шийдсэн учраас шаардлагынх нь дагуу өргөн барилаа. Харин одоо УИХ товлосон хугацаандаа багтаан хэлэлцэн шийдвэрлэх өгөх хэрэгтэй. Энэ гэрээ зөвхөн Тавантолгойд хөрөнгө оруулагчдад хамааралтай бус Монгол Улсад хөрөнгө оруулагчдад бүгдэд нь хамааралтай гэж ойлгож болно. Тиймээс УИХ хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх шийдвэр гарган гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.