Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод

" />

Тавантолгойн гэрээний төслийг өргөн барилаа



Намрын чуулган нээгдснээс хойш УИХ, Засгийн газрын төвшинд үйл ойлголцож багагүй хугацаа алдсаны эцэст дөнгөж сая Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын дарга З.Энхболдод Тавантолгойн гэрээний төслийг өргөн барилаа. Уг төслийг парламентаар хэлэлцэхээр шийдвэрлэснээс хойш Засгийн газар шаардлагатай баримт материалуудыг цуглуулж хавсаргасан гэдгийг С.Баярцогт сайд онцоллоо. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өмнө нь ярилцаж тохиролцсны дагуу Тавантолгойн гэрээний төслийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрээ гаргах ёстой юм. УИХ-ын даргаын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гаригт хуралдаж дараагийн долоо хоногт хэлэлцэх төслүүдийн жагсаалтаа гаргадаг. Тиймээс Тавантолгойн асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэж эхлэх юм. 

 А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.