уяхан хүн

" />

Х.Баянмөнх аваргыг халамжилж яваа “Заяаны хань”


Эр бяр, ид хаваараа Монголын ард түмний бахархал болсон Х.Баянмөнх аварга харахад хатуу ширүүн гэмээр сүртэй ч амьдрал дээр өр нимгэн уяхан хүн. Залуу халуун насандаа ханилж суусан эхнэртээ одоо хэр нь хайрын үгс хэлж, халамжилдаг аж. 



Насныхаа ихэнхийг хамт туулж, ижил дасал болсон тэднийг голомтоо бадраахад нутгийн олон нь орж ирээд нүд салгахгүй хараад суучихдаг байсан гэнэ. Хэн хэн нь хур баян айлын хүүхдүүд нийлж ёстой л “хөлгүй найр” хийж, баян өрх боллоо гэлцдэг байж. Аваргын гал голомтыг сахиж, арын албыг нь найдвартай авч явна гэдэг хэр баргийн эмэгтэйн хийх ажил биш.



Гэсэн ч Н.Дэжимбээ гуай айлын сайн эзэгтэй төдийгүй ардын хүүхдүүдэд 40 гаруй жил эрдэм заасан гавьяат багш. Баянаа аваргын ханиа гомдоочихоод хэлсэн үг өдгөө онигоо шиг болж, амнаас ам дамжин яригддаг. Тэрбээр залуудаа өөр хүүхэнтэй нэр холбогдсоныг эхнэр нь мэдэхэд аварга “Дэжимбээ минь чи бол заяаных, харин тэд бол зуурдынх” хэмээн хэлсэн гэдэг. 


 

 Б.Амарзаяа 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.