Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” олон оронд албан ёсны эрхтэй зохион байгууллагддаг. Алдарт продюссер Саймон Коулын санаачилсан 

" />

“Хөсөгтөн” хамтлагаар “Asia’s Got Talent” шоу нэвтрүүлгийн үзэгчид бахархав


Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг “Got Talent” олон оронд албан ёсны эрхтэй зохион байгууллагддаг. Алдарт продюссер Саймон Коулын санаачилсан уг шоу нэвтрүүлэг "Авьяаслаг Азичууд" нэртэй зохион байгуулагдаж, өнгөрсөн сарын 12-ноос “AXN Asia” сувгаар Азийн 20 оронд цацагдсан. Азийн улс орнуудаас олон авьяастан уг шоуд оролцож буй.Тэгвэл Монгол Улсаас “Хөсөгтөн” хамтлаг оролцож анхан шатны шалгаруулалтад амжилттай тэнцсэн билээ.



“Asia’s Got Talent” шоу нэвтрүүлгийн сая сая үзэгч болоод шүүгчдэд Монголын үндэсний урлагийн гайхамшгийг мэдрүүлж, тэдэнд бахархах сэтгэл төрүүлсэн тус хамтлаг шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгарч үлдэв. Тэмцээний ялагч  $100.000 ам.доллар гардахаас гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо толилуулах эрх авах юм. 





Шоу нэвтрүүлгийн хагас шигшээгийн II ээлжний шалгаруулалт 23-27-нд зохион байгуулагдах аж. "Asia's Got Talent" цахим хуудсаар Сингапурын цагаар дөрөвдүгээр сарын 23-нд 20:05 минут, 27-нд 23:59 минутын хооронд санал асуулга явуулах юм байна. Уншигч та “Хөсөгтөн” хамтлагийг дэмжиж байвал нэр дээр нь дарж санал өгөх юм. Мөн “Invite your frends to vote” гэсэн цэсэнд хандаж найзуудаа уриалж хамтдаа дэмжиж болох гэнэ.

Б.Амарзаяа 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.