“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай хийдэд ном уншдаг лам гэдгээ  фэнүүдээсээ нуудаггүй. Тэрбээр багаасаа гитар тоглон, дуу дуулж урлагийн авьяастай гэдгээ мэдэрсэн аж. 

" />

А.Мөнгөншагай тарнийн эрдмийг урлагтай хослуулсаар


“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай хийдэд ном уншдаг лам гэдгээ  фэнүүдээсээ нуудаггүй. Тэрбээр багаасаа гитар тоглон, дуу дуулж урлагийн авьяастай гэдгээ мэдэрсэн аж. 



Дуучин залууг арваад настай байхад нь аав ээж нь номын багшид нь шавь оруулснаар хийдэд шавилан сууж, цааш үргэлжлүүлэн шашны дээд сургуульд суралцжээ. Хэдий лам болсон ч урлагт сонирхолтой зангаа орхилгүй явсаар “Гурван бүдүүн” хамтлаг байгуулж, дуучин болсон гэдэг. 



“Гучин наймтай аав” дууных нь клип телевизүүдийн хөгжмийн сувгаар цацагдсаны дараахан хүмүүс түүнээс “Тантай адилхан хүн телевизээр дуулаад байх юм. Та юу эсвэл дүү тань уу” гэж асуухад тэрбээр “Тийм ээ, манай дүү байгаа юм” гэж худал хэлдэг байжээ. Түүнийг дуучин гэдгийг хүмүүс алсдаа мэдэж, үзүүлэх гэж ирэхдээ “Таны уран бүтээл өндөр үү” хэмээн асууж, найрсаг яриа дэлгэдэг болсон гэдэг.



Б.Амарзаяа 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.