Манайхан сайхан бүсгүй, мисс гээд өөрийг нь өргөмжилчихвөл брэнд дэлгүүрээр хэсэж, гаднаас хэрэглээгээ хангадаг “одууд” болж хувирдаг. Урт эрүү, донжтой харц, шийдэмгий зан

" />

Топ модель Г.Уранцэцэгийг загварынхан “Кран” хэмээн хочилдог


Манайхан сайхан бүсгүй, мисс гээд өөрийг нь өргөмжилчихвөл брэнд дэлгүүрээр хэсэж, гаднаас хэрэглээгээ хангадаг “одууд” болж хувирдаг. Урт эрүү, донжтой харц, шийдэмгий зан, өвөрмөц дүр төрхөө имиж болгож загварын ертөнцийн акулуудаас ялгарч чаддаг Г.Уранцэцэг ихэмсэг бардам харагддаг хэрнээ амьдрал дээр харин ч энгийн. 



Загвар өмсөгч хүүхнүүд түүнд атаархахдаа урт хөлтэй болохоор нь цаашлуулж, “Кран” хэмээх хоч хайрласан аж. Монголын топуудаас хэл ам багатай, олны нүдэнд өртөхгүйг хичээдэг тэрбээр эдэлж хэрэглэж буй зүйлсээрээ олны харцыг аргагүй татдаг. 



Үнэтэй автомашинаар гангардаг түүнийг дугаарын хязгаарласан өдөр автобусаар зорчиход хүмүүс эвэртэй туулай харсан мэт гайхдаг гэнэ. Тэрбээр аав, ээжийгээ дагаж  хааяа нэг “Нарантуул” захаар гарахдаа хүмүүст анзаарагдахгүйн тулд нүүрээ будалгүй, үсээ нэг их янзалдаггүй гэнэ лээ. 


 

Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.