“Kиви” хамтлагийн ахлагч Ука өөрийн олон жил бодсон хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд уйгагүй зүтгэлийнхээ хүчинд шөнийн клубээс рок попын урлагийн босгоор алхан

" />

Ука хуучирсан гутлуудаа гоёлынхоо жагсаалтаас хасдаггүй


“Kиви” хамтлагийн ахлагч Ука өөрийн олон жил бодсон хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд уйгагүй зүтгэлийнхээ хүчинд шөнийн клубээс рок попын урлагийн босгоор алхан, байр сууриа олж чадсан. Түүний урлагийн тайзнаа гарахдаа өмсөхөөр мөрөөдсөн анхны гоёл нь 250 мянган төгрөгийн үнэтэй матрын арьсан гутал байсан гэдэг. 



Өөртөө таалагдсан өвөрмөц загвартай тэр гутлыг худалдаж авах бэнчин тэр үед байгаагүй тул нэг хэсэгтээ л өдрийн бодол шөнийн зүүд болдог байж. Удалгүй хамтлагийнхаа уран бүтээлээр анхны цомгоо гаргаж, бие даасан тоглолтоо хийж амжсан адтай, сэргэлэн охиныхоо хүслийг ээж  Заманд нь биелүүлж өгчээ. 



Шаргал үст охиныхоо нууцхан хүслийг ажиглаж мэдсэн ээж нь төрсөн өдрийнх нь баяраар өнөөх гутлыг нь бэлэглэхэд ихэд баярласан аж. Дуучин бүсгүй өдгөө цайны ганц байтугай тоолж баршгүй гангараатай ч хуучирч муудсан гутлуудаа гоёлынхоо жагсаалтаас хэзээ ч хасдаггүй гэсээн.



Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.