Дэлхий дахины зүрхийг үхүүлсээр байгаа Исламын улсын алан хядагчид дахин 30 хүний амийг егүүтгэж буй бичлэгээ цахим ертөнцөд байршуулан олны айдсыг дахин төрүүллээ. Энэ удаад тэд Хохирогчид бүгд Ливи дахь Этиопын католик сүмийн мөргөлчид байжээ. Одоогийн байдлаар болсон хэргийн талаар Ливи болон Этиопын засгийн газраас ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. 

" />

Исламын улс дахин 30 хүний цаазалж байгаа бичлэгээ тараалаа


Исламын улсын ээлжит аллагын бичлэг өчигдөр орой цахим ертөнцөд нийтлэгджээ. Алан хядагчид Этиопын 30 иргэнийг хөнөөхдөө эхний 15 хүний толгойг далайн эрэг дээр авсан бол, дараагийн 15 хүнийг элсэн цөлд суулган толгой руу нь буудсан аж. Хохирогчид бүгд Ливи дахь Этиопын католик сүмийн мөргөлчид байжээ. Одоогийн байдлаар болсон хэргийн талаар Ливи болон Этиопын засгийн газраас ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Ямартай ч Ливи улсад Этиоп улсын элчин сайдын яам байдаггүй учраас тус улсад байгаа бусад иргэнийхээ аюулгүй байдлыг хангах хамгийн чухал байна хэмээн Этиопын засгийн газрын төлөөлөгч Рэдван Хуссейн мэдэгджээ. Исламын улсын алан хядагчид өнгөрсөн сард Египетийн Католик шашинт 21 иргэнийг мөн цаазаар авсан бөгөөд энэ мэт 30 хүнийг хядсан тохиолдол гараагүй байсан юм. 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.