Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байрлах Рапид харшийн өмнө байрлах гоёмсог хаусууд хүмүүсийн харцыг татаж, хорхойг нь хөдөлгөдөг. “Ийм тансаг харшид чинээлэг эрхмүүд л аж төрдөг байх даа” 

" />

Н.Онон шиг бай л даа


Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байрлах Рапид харшийн өмнө байрлах гоёмсог хаусууд хүмүүсийн харцыг татаж, хорхойг нь хөдөлгөдөг. “Ийм тансаг харшид чинээлэг эрхмүүд л аж төрдөг байх даа” гэх атаархлыг өөрийн эрхгүй олонд төрүүлэх нь бий. Тэгвэл бизнесийн нэртэй томоохон акулуудаас гадна урлагийнхан ч уг хаусд амьдардаг.



“Х Түц” хамтлагийн ахлагч Н.Онон энэхүү харшид амьдардгаа гайхуулж ярих дургүй. Энэ нь түүний энгийн байхыг эрхэмлэдэг даруу зан чанартай холбоотой гэнэ. Айлын эрх, цамаан хүүгийн дүрийг тайзнаа чадварлаг харуулдаг тэрбээр амьдрал дээр харин ч эсрэгээрээ. 



Тэрбээр хүүхдүүдээ дураар нь  эрхлүүлж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургахыг хэзээ ч хүсдэггүй. Тиймдээ ч хүүхдүүддээ “Өөрийнхөө сэтгэлийг хөдөлмөртөө эхлээд харамгүй зориул. Дараа нь үр шимийг нь хүртэж сайхан амьдар” хэмээн сургадаг байна. Харахад зөөлөн хэрнээ хамгийн зарчимч хатуу аав байх нь.



Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.