Жүжигчин Д.Энхбаяр урлагийн хүн болох замаа телевизэд тайз засагчаас эхэлсэн гэдэг. Тайзны, гэрэл, чимэглэл, шат зөөдөг хүү кинонд дуу оруулж буй жүжигчдийг хараад 

" />

“ТВ Коктейль”-ийн Д.Энхбаяр мөнгөнд “дургүй”


Жүжигчин Д.Энхбаяр урлагийн хүн болох замаа телевизэд тайз засагчаас эхэлсэн гэдэг. Тайзны, гэрэл, чимэглэл, шат зөөдөг хүү кинонд дуу оруулж буй жүжигчдийг хараад л энэ ажилд сэтгэл татагджээ. Түүний  энэ “дурлал” хүчтэй байсан учраас мөрөөдөл нь биелж кинонд дуу оруулж, телевизэд өөрийн эрхгүй татагдсан аж. 



1999-2010 он хүртэл МҮОНТ-д дуу оруулагчаар ажилласан түүнийг  хөлбөмбөгийн тэмцээнийг гаргууд  тайлбарлагч  хэмээн  үнэлсэн  байдаг. “Боловсрол” телевизээр “50 саяын уналт” нэвтрүүлэг хөтөлдөг  түүнийг найзууд нь “мөнгөнд дургүй ганц хүн” хэмээн цаашлуулдаг гэсэн. 



“Та  долоо хоног бүр 50 сая төгрөг хардаг. Ямар санагддаг вэ?” гэсэн асуултад тэрбээр “Мөнгийг хүн л бүтээдэг. Тиймээс би мөнгийг шүтэж амьдардаггүй. Хүний хэрэглээний зүйл тул 50 сая байна уу, 50 тэрбум байна уу цочирдон гайхах асуудалгүй” хэмээн хариулжээ.



Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.