" />

П.Эрдэнэзаан хормогч өмсөөд хоол зэхэхдээ гаргууд


Эрчүүд хормогч өмсөөд хоол зэхэхдээ эмэгтэйчүүдээс дутахгүй авьяастай. Тэдний хувьд хэд хоног толгой өндийлгүй ажилласан ажлынхаа стрессийг тайлдаг шилдэг арга нь ч байж болох. 



“Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан хоол хийх хообийтой.Тэрбээр амттай зоогоор дайлах урлагт мэргэжлийн тогоочоос дутахааргүй суралцсан нэгэн. Амралтын өдрөөр өөрийнхөө гараар зэхсэн хоолоор гэр бүлээ дайлдаг уламжлалтай болоод удаж буй гэнэ. 



Тэр дундаа бая ёслолын үеэр гэрт нь зочилсон зочид түүний зохиосон төрөл бүрийн зуушийг амтархан зооглож, хоол хийх арга, туршлагыг нь гайхан толгой сэгсэрдэг аж. Жүжигчин залуу энэ эрдэмдээ түшиглэн, олонд өөрт буй бас нэгэн далд авьяасаа дэлгэж, өвөрмөц жортой хоолны шинэ ном гаргахаар шийдсэн гэнэ.


 

Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.