Дэлхийн бүжигчдийн өдөр дөрөвдүгээр сарын 29-нд тохионо. ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй

" />

Дэлхийн бүжигчдийн өдөр ойртсоор


Дэлхийн бүжигчдийн өдөр дөрөвдүгээр сарын 29-нд тохионо. ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1982 оноос дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй


Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новери энэ өдөр мэндэлжээ. Түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг. Жан-Жорж Новерийг  бүжгийн онолч, бүжгийн урлагт хамгийн том өөрчлөлт хийсэн гавьяатан гэж дэлхийн урлаг судлаачид үнэлсээр ирсэн билээ.




Түүнийг бүжгэн жүжигт баатарлаг дүр төрх  болон эмгэнэлт байдлыг харуулсан шинэ өнгө төрхийг бий болгосон гэж үздэг. Тэрбээр 1759 онд тэрээр тайзны зураач, найруулагч, хөгжмийн зохиолч болон бүжигчдийн хамтын хөдөлмөрийн талаар “Бүжгэн жүжиг болон бүжгийн урлагт бичсэн захидал” хэмээх номоо нийтлүүлж байжээ. 



Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.