Дэлхийн болоод Монголын шилдэг кинонуудын дуу, хөгжим эгшиглэх “MOVIE SWING” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд пүрэв гаригт болох нь.

" />

Дэлхийн шилдэг кинонуудын дууг залуу дуучид амилуулна


Дэлхийн болоод Монголын шилдэг кинонуудын дуу, хөгжим эгшиглэх “MOVIE SWING” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд пүрэв гаригт болох нь. 


Оскарын шагналт James Bond 007 киноны Skyfall, Breakfast at Tiffany’s киноны Moon river, The Wizard of OZ киноны Over the Rainbow, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible зэрэг олон дуу, хөгжим эгшиглэх юм. 


Дэлхийн алдарт “Chicago” мюзикл киноны хэсэг “All that Jazz” нь Монголд хоёр дахь удаагаа тайзнаа дуулагдах гэж байна.Тоглолтод Улсын Филармонийн Баянмонгол чуулга, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од, Дуучин Л.Насанбуян, П.Өнөржаргал, С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар, Ц.Хулан, Т.Амина нар оролцож, киноны дуунуудыг тайзнаа амилуулна.


Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.