Монголын рок попын ертөнцөд хөл тавьсан цагаасаа өвөрмөц дуу хоолой, өнгө төрхтэй орж ирсэн дуучин A COOL хайрын, ухаарлын сэдэвтэй олон дуу дуулж, урын сангаа баяжуулсан.

" />

A COOL төрсөн өдрийн баяраа тайзан дээр тэмдэглэнэ


Монголын рок попын ертөнцөд хөл тавьсан цагаасаа өвөрмөц дуу хоолой, өнгө төрхтэй орж ирсэн дуучин A COOL хайрын, ухаарлын сэдэвтэй олон дуу дуулж, урын сангаа баяжуулсан. Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ нийгэм, хүмүүнлэгийн олон салбарт ажиллаж, амжилттай яваа тэрбээр энэ сарын 14-нд төрсөн өдрийн баяраа  үзэгчидтэй тайзан дээр тэмдэглэх нь.



Дуучин залуугийн “A COOL & ALL STARS HAPPY BIRTHDAY хэмээх UB Palace-ын концертын их танхимд болох тоглолтод түүний найз нөхөд болоод Монголын урлаг соёлынхны төлөөлөл оролцож баярыг нь хамтдаа хуваалцан, нэгэн үдшийг  гайхалтай өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.