Женко Тур Бюро ХК Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой Hunnu Music Festival арга хэмжээг

" />

“Hunnu Music Festival”-аар жуулчдын сонирхлыг татах нь


Женко Тур Бюро ХК Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой Hunnu Music Festival арга хэмжээг ирэх долдугаар сарын 14-нд Чингис Хааны морьт хөшөө цогцолборт зохион байгуулах гэнэ.



Аялал жуулчлалын салбар 2015 оноос эхлэн эрчимтэй сэргэх хандлагатай байгаа нь уг арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулахад нөлөөлжээ. Аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн хөгжмийн арга хэмжээгээр баяжуулж, хөрш зэргэлдээ орнуудын жуулчдын сонирхлыг татахад өндөр ач холбогдолтой юм. 



Наадам нь электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст зуны амралтаараа чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломж бүрдүүлж, “Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалга түгээх аж.



Hunnu Music Festival нь дэлхийд чансаагаараа дээгүүрт жагсдаг DJ хөгжимчдийг эх орондоо урьж тоглуулдаг жишиг тогтоогоод буй. Тиймээс энэ жилийн наадамд олон улсад уран бүтээлээрээ алдаршсан 5-6 DJ, мөн Монголынхоо шилдэг хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулсан 12 цагийн шоу хөтөлбөр зохион байгуулах аж.

Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.