MУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 20-нд болдог. Тэрбээр энэ жил 45 насны босго алхаж буй. 

" />

Сараагийн төрсөн өдрийн тоглолт хийх санааг Б.Ангирмаа анх санаачилжээ


MУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 20-нд болдог. Тэрбээр энэ жил 45 насны босго алхаж буй. Төрсөн өдрийн баяраа фэнүүдтэйгээ жил бүр тэмдэглэдэг уламжлалтай дуучин бүсгүй энэ удаа "Сэхүүн салхи" тоглолтоо Монгол Бөхийн Өргөөнд толилуулна. 



Фэнүүддээ өөрийн шилдэг дуунуудтай тоглолтоор бэлэг барьдаг тэрбээр баяраа мартагдашгүй тэмдэглэхээр зэхэж байгаа гэнэ.Түүний төрсөн өдрийн тоглолт хийх санааг найз Б.Ангирмаа нь анх санаачилж байсан гэдэг. Ес дэх жилдээ болох гэж буй поп хатагтайн тоглолтыг MCS Coca cola, Unitel, Univision ивээн тэтгэх аж.

 


Энэ тухайгаа тэрбээр цахим хуудастаа "Ивээн тэтгэгч нарынхаа мөнгийг би техникийн дэвшилд бус дуучид, хөгжимчид, бүжигчид, техникийн алба болон арын албаныхандаа зориулна. Сонсогч фэнүүддээ толилуулах тоглолтодоо сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглана" хэмээн бичжээ.



Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.