Дуу дурсамж агуулдаг гэдэг. Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, дуучин У.Далантайтайг урлагт дөнгөж хөл тавьж байх үед  “Сэтгэлийн үг” дууг хамтран дуулж, олны танил болгож байсан.

" />

Эртний нөхөрлөлөө сэргээсэн дуучдын "Сэтгэлийн үг" эргээд эгшиглэх нь ээ


Дуу дурсамж агуулдаг гэдэг. Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, дуучин У.Далантайтайг урлагт дөнгөж хөл тавьж байх үед  “Сэтгэлийн үг” дууг хамтран дуулж, олны танил болгож байсан. Өдгөө нэр хүндтэй уран бүтээлч болсон тэд тухайн үед олны хэл ам, хов живэнд өртөж амьдралын жамаар тус тусын зам мөрийг хөөсөн.Тэд саяхнаас хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон хуучны дуунуудаа сэргээн шинэчлэн  дуулж, цомог гаргахаар зэхжээ.




Нэгэн үе бие биедээ дурлаж, тоонот гэрт толгой холбон амьдарч явсан дуучин залуус одоо нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг сайн найзууд болсон гэнэ. Юутай ч хамтдаа дуулсан дууг нь олон жил сонсолгүй удсан олны сонорын тэд ийн хамтын уран бүтээлээрээ мялаалаа.Тэдний 23 жилийн өмнө амьдруулсан "Сэтгэлийн үг" хэмээх дууг өдгөө мэдэхгүй хүн ховор. Тэгвэл нийтийн дууны урлагт хослон дуулаачдын эхлэлийг тавьсан дуучид эргэн нэгдэж, уран бүтээлээ хамтарч хийх нь.





Эртний нөхөрлөлөө эргээгээд сэргээсэн дуучид "Сэтгэлийн үг" тоглолтоо энэ сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ. Тоглолтод МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг, МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Д.Болд, Э.Чулуунчимэг гээд нийтийн дууны төлөөлөл болсон гэр бүлийн хос дуучид оролцож үе үеийн хит болсон уран бүтээлээсээ толилуулах аж

Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.