Японы Токио хотод жил бүр зохиогддог Mersedes benz шоуны үзэгчдээс өндөр үнэлэлт авч Монголын нэрийг загварын ертөнцөд таниулж яваа дизайнер бол Ариунаа Сүри.

" />

ARIUNAA SURI брэнд дэлгүүрээ Viva City хотхонд нээлээ


Японы Токио хотод жил бүр зохиогддог Mersedes benz шоуны үзэгчдээс өндөр үнэлэлт авч Монголын нэрийг загварын ертөнцөд таниулж яваа дизайнер бол Ариунаа Сүри.Тэрбээр энэ хаврын ханш нээх өдөртэй давхцан өнөөдөр “ARIUNAA SURI” нэрийн дэлгүүр, загварын агентлагаа Viva City хотхоны Н4 байранд нээлээ. Нэрийнх нь дэлгүүрийн нээлтийн үеэр Mersedes benz шоуны тайзнаа амилсан ARIUNAA SURI-гийн цор ганц хувь бүтээлүүд хямдралтай үнээр худалдаалагдав.



Зураач Ч.Мөнхцэцэгийн баримлын өвөрмөц бүтээлүүд нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн олны сонирхлыг ихэд татав. Ч.Мөнхцэцэг дэлхийд нэр хүндтэй Венецийн беналь-15 наадамд бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх урилга гарджээ. Өдгөө 56 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадамд тавигдах бүтээлүүдийг ARIUNAA SURI” брэнд дэлгүүрийн нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн зочид анхны үзэгч болсондоо сэтгэл өндөр байлаа



Өөрийнхөө дотоод ертөнцөөс шинийг байнга эрэлхийлдэг  загвар зохион бүтээгч, зураач бүсгүйчүүдийн хамтарсан үзүүлбэрээс зочид “Хувцас загвар бол хүний мөн чанарын давтагдашгүй араншинг нээх хаалга юм. Хүн өөрийгөө танин мэдэх замнал насан туршийнх, бүтээл төрөх нь хүн төрөхтэй агаар нэг” болохыг орчноос нь мэдрэв. Монгол сэтгэлгээний өвөрмөц онцлог, үндэснийхээ хувцасны өвөрмөц хэв загварыг бүтээлдээ уусган шингээдэг дизайнер бүсгүйн загварын ертөнцөөр аялж, дахин давтагдашгүйгээр урласан бүтээлүүдээр нь гоёх боломж олонд нээгдлээ.



Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.