Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир энэ сарын 9-нд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийн утга уянгын цэнгүүн хийх нь.

" />

А.Эрдэнэ-Очир симфони хөгжимтэй дуулж, үзэгчдэд сюрприз барина


Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом” наадмын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир энэ сарын 9-нд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийн утга уянгын цэнгүүн хийх нь.Түүний тоглолтод Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б. Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарчаас эхлээд үе үеийн утга зохиолын нэрт төлөөлөгчид оролцох аж. Найрагчтай нэгэн үед Монголын утга зохиолд хөл тавьсан Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, “Болор цом”-ын эзэн Б.Ичинхорлоо,Г.Мөнхцэцэг, Б.Галсансүх нар мөн шүлэг найргаа өргөх гэнэ. А.Эрдэнэ-Очирын тэрлэсэн олон шүлэг олны дунд дуу болон түгсэн.  Түмний сэтгэлд хоногшсон түүний дууг  үе үеийн дуучид эгшиглүүлэх юм. Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчид ерөнхий найруулагч УГЗ Н.Туулайхүүгийн удирдлага дор утга уянгын цэнгүүнийг хөглөх юм. Хамгийн сонирхолтой нь найрагч залуу Дуурь бүжгийн симфони хөгжимтэй өөрөө дуулж, үзэгчдэд сюрприз барих юм. Тэрбээр хөгжмийн зохиолч Г.Батхуягтай хамтран олны хүртээл болгосон “Хүмүүний сэтгэлийг хөдөлгөнө” цэнгүүндээ мөн симфони хөгжимтэй дуулж нууц авьяасаа дэлгэсэн удаатай.


Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.