Яруу найрагч Р.Эмүжин багачуудад зориулж, жил гаруйн хугацаанд туурвисан үлгэрийн зургаан цуврал ном хэвлүүлжээ.

" />

Яруу найрагч Р.Эмүжингийн хүүхдүүдэд барьсан сюрприз


Дөрөвдүгээр сарын 2-нд хүүхдийн үлгэрийн алдарт зохиолч Ханс Кристиан Андерсен мэндэлсэн юм. Түүний төрсөн өдрийг хүүхдийн номын өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. Яруу найрагч Р.Эмүжин багачуудад зориулж, жил гаруйн хугацаанд туурвисан үлгэрийн зургаан цуврал ном хэвлүүлжээ. Найрагч бүсгүй эдгээр номоо монгол хүүхдүүдийн оюун ухаанд бага ч болов нэмэр болохуйц зүйл хийхээр шийдсэний үндсэн дээр гаргасан аж. Түүний ном өнөөдрөөс эхлээд бяцхан уншигчдын гар дээр очиж байна. Тэрбээр яруу найрагч, зохиолч хүний хувьд утга зохиолд дутагдаж буй орон зайг нөхөх гэж бус эх хүний хувьд эмзэглэсэн эмзэглээсээ үүдэж "Цэнхэр шувуу", "Хөх гуталт", "Балчир Есүхэй", "Эвэрт могой", "Шидэт гүүр", "Үзэсгэлэнт оюун ухаан" зургаан төрлийн үлгэрийн номоо уншигч хүүхдүүдэд зориулж туурвисан нь энэ. Үлгэрийн номын зургийг 8-10 насны хүүхдүүд зуржээ. Энэ нь хүүхдийн сэтгэлгээнд томчуудын оюун ухааныг тулгахгүй давуу тал болсоноороо онцлогтой хэмээн тэрбээр үзэж буй. Хүүхдүүдийн оюун санаа, тэдний ертөнц нь үлгэр байдаг тул найрагч бүсгүй сэтгэхүйд нь тохируулан зураг чимэглэл, хавтаст анхаарал их хандуулсан  гэнэ.





Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.