АН-аас ирэх сонгуульд хаана, хэн нэр дэвших нь тодорхой болчихсон гэнэ. Үүнийг намын дарга З.Энхболд үл мэдэгдэх “судалгаа”-гаар тодруулсан юм байх. " />

АН-ын дарга ирэх сонгуульд нэр дэвшигчдээ “тодруулчихсан” гэв


АН-аас ирэх сонгуульд хаана, хэн нэр дэвших нь тодорхой болчихсон гэнэ. Үүнийг намын дарга З.Энхболд үл мэдэгдэх “судалгаа”-гаар тодруулсан юм байх. Тэгээд “2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮЗХ-ны гишүүдтэй намын дарга гуравдугаар сарын 26-аас 27-ны хооронд өглөө 09.00-18.00 цагт ганцаарчилж уулзана” гэсэн мэссежийг ҮЗХ-ны гишүүддээ явуулжээ. Ингэхдээ зарим хүнд андуураад явуулчихсан бололтой юм. Учир нь уулзахаар очсон зарим гишүүнээ “Чиний нэр судалгаанд байхгүй, чи нэр дэвшээд ч гарахгүй, УИХ-ын гишүүдийг чинь дэвшүүлнэ гээд амлачихсан” гэх мэт хариу өгсөн гэнэ. Баянхонгор аймгаас ҮЗХ-нд сонгогдсон Д.Мөнх-Эрдэнэ болон тус намын залуу гишүүд өчигдөр мэдээлэл хийхдээ дээрх зүйлийг ярьсан юм. Намын дүрмийг зөрчиж, дур мэдэн “бялуу” хуваасан хэмээн тэд З.Энхболдод шаардлага хүргүүлж буй юм байна. Ирэх тавдугаар сард Их хурлаа хийж, энэ асуудлыг хэлэлц хэмээн түүнээс шаарджээ.
С.Энхжин
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.