Саяхан хүндхэн мэс засалд орсон Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли сэтгэл зүйн хүндхэн байгаа тухайгаа хэвлэлийнхэнд өгүүлжээ. 

" />

Анжелина Жоли Монголд амар амгаланг мэдрэхээр ирнэ


Саяхан хүндхэн мэс засалд орсон Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли сэтгэл зүйн хүндхэн байгаа тухайгаа хэвлэлийнхэнд өгүүлжээ.Түүний сэтгэл зүй тавгүйтэж, гуниглах болсон тул стресс бухимдлаас гаргахын тулд бясалгал хийн, сэтгэл санаагаа удирдаж сурахаар болсон гэнэ. Нөхрийнхөө овгийг албан ёсоор авсан Анжелина Жоли Питт Холливудын алдартан дундаас буддын шашинтай Ричард Гир, Жулия Робертс нартай сэтгэгдлээ хуваалцдаг байна. Тэд түүнд бясалгал хийснээр эдгэршгүй аюулт өвчнөөс хэрхэн ангижирч, даван туулах тухай харамгүй зөвлөжээ.Жулия Робертс Монголд нэг бус удаа ирж, монгол гэрт тухлан, алжаалаа тайлж эрч хүч аваад буцдаг. Тэгвэл түүний нэг адил Анжелина Жоли ч Төвд, Монголын тал нутгаар аялж, сэтгэлийн зовлон гунигаа мартахаар шийдсэн гэнэ.




Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.