УДЭТ-ын уран бүтээлчид энэ онд хоёр шинэ бүтээл тавьж, хуучин бүтээлээс нэгийг сэргээн тоглохоор төлөвлөөд байна. Дөрөвдүгээр сард 1990 оны сүүлчээр толилуулж байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг

" />

“Ромео, Жульетта” Монголын тайзнаа эргэж ирэх нь


УДЭТ-ын уран бүтээлчид энэ онд хоёр шинэ бүтээл тавьж, хуучин бүтээлээс нэгийг сэргээн тоглохоор төлөвлөөд байна. Дөрөвдүгээр сард 1990 оны сүүлчээр толилуулж байсан Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг шинэчлэн сэргээж тоглохоор болжээ. Мөн “Үнэний хаан Будда” жүжгийн төсөл хэрэгжүүлэхээр яаманд санал тавьсан ч санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй хэмээсэн тул 2016 онд тавихаар хойшлуулсан аж. Тэгвэл хүүхэд залуусын сонирхож үзэх дуртай У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийг тайзны бүтээл болгохоор төлөвлөн бэлтгэл ажилдаа ороод байна.Тус театрын хамт олон тавдугаар сард болох “Гэгээн Муза” наадмаас өмнө орон нутгаар аялан тоглолт хийх гэнэ. Энэ сарын сүүлчээр Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймагт тоглочихоод, намар есдүгээр сард Баянхонгор, Өвөрхангай аймгийг зорьж, шилдэг уран бүтээлүүдээ толилуулах юм.


Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.