Барууны кино, реалити нэвтрүүлгээр л төсөөлөгддөг гудамжны бүжгийн халз тулаан дөрөвдүгээр сарын 4-нд болох гэнэ." />

Гудамжны бүжигчид халз тулалдана


Барууны кино, реалити нэвтрүүлгээр л төсөөлөгддөг гудамжны бүжгийн халз тулаан дөрөвдүгээр сарын 4-нд болох гэнэ. “Aim4r бүжгийн студиэс санаачлан өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн сар бүр зохиох болсон “Stand off халз тулаан энэ удаад “ILoft function house-д болно. Хип хоп болон бүх урсгал гэсэн хоёр төрлөөр өрнөх тулаан “Мортал комбат” тоглоомын сэдэвтэй. Өрсөлдөгчийн бүжиглэх хугацаа 99 секундээс илүүгүй үргэлжилж, оролцогчдын үзүүлбэр тус тоглоомын агуулгатай байхаас гадна шүүгчид нь аль нэг баатрынх нь дүрд хувиран хувцаслах юм.


Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.