Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх
ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаад иржээ. Тус аймгийн Булган,
Үенч, Алтай суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоосон юм байна. Тиймээс
эдгээрээс бусад суманд хүрч орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг сонсож, УИХ-аар
баталсан хууль, тогтоомжийг танилцуулжээ.
Орон нутгийн иргэд малын хулгай
ихээхэн газар авл аа, аймаг болон сумдын Засаг дарга нарыг ард иргэд нь өөрсдөө
сонгож байя, өндөр уулын бүсэд амьдардаг малчдаа дэмжээд мал төллөх үеэр
сурагчдыг амраавал сайн байна, төрийн үйлчилгээний албан хаагчийн тэтгэмжийг
ялгавартай өгч байна, тэтгэврийн зөрүүг арилгаж өгөөч гэх мэт санал хэлжээ. Дарви
суманд ирвэс өсөж, айлын мал руу дайрах
болсон гэнэ. Энэ асуудлыг анхаарна, гэхдээ ирвэсийг шууд устгаж болохгүй
гэдгийг дарга нь хэлжээ. Мөн Д.Батцогт гишүүн тус аймгийн зарим бүтээн
байгуулалтын ажилтай танилцсан байна. Ховд гол дээр усан цахилгаан станц барьж,
ашиглалтад оруулах болсон нь тэнд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих суурийг тавьж
өгсөн хэмээн иргэд ам сайтай байжээ. Хөшөөтийн
уурхайд ажилласан түүнд нутгийн иргэд тулгамсан асуудлаа хэлжээ. Тэнд үйлдвэрийн
тоосжилтоос шалтгаалан цэвэр агааргүй болж, малынхаа гэдэс дотрыг идэх аргагүй
болсон гэнэ.
Мөн уурхайн ажилчдын цалин буухгүй удсан, хятад дарга нартайгаа
ойлголцохгүй байгаагаа ярьжээ. Тэдний санал, гомдлыг гишүүн уурхайн
удирдлагуудад уламжилж, шийдвэрлэхийг даалгав.
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.