ТАТВАРЫН МӨНГӨӨР ТРОЛЛ АРМИ ТЭЖЭЭСЭН Х.НЯМБААТАР ТА ШОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ!


Х.Нямбаатар нь хотын захирагч болсныхоо дараа 30 мянган төгрөгөөр авдаг байсан автомашины дугаарын үнийг тэнгэрт тултал нэмж, дугаарын ченжүүдийг хаданд гаргасан. Одоогийн байдлаар хотын дугаар 1-9 сая төгрөгөөр зарагдаж байсан. Хуучин автомашин худалдан авдаг үнэ дээр дугаарын үнэ гэж 1-2 сая төгрөг нэмэгдэж, ядарсан ард түмэнд нэрмээс болсон. Х.Нямбаатар үүнийгээ “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор” гэж тайлбарладаг. Ингээд НИТХ-аас 2024 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Уг тогтоол нь 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно. Ингэхдээ автомашины тоо буурсан тохиолдолд дандаа он залуу автомашинд улсын дугаар олгоно гэж мэдэгдсэн. Тэглээ гээд түгжрэл буурсангүй, хотын вант улсын удирдагчид баяжиж, дугаарын ченжүүд тэрбумтан болцгоов. Үүний дараа тэрбээр автомашины жилийн татвар хураамжийг 5 дахин нэмж ард түмний халаасыг хуу хоослоод үүнийгээ мөн л “Түгжрэл бууруулахын тулд хийсэн ухаалаг алхам” гэж тайлбарлав. Ард түмнээ хорлодог хотын захирагч Х.Нямбаатар нь хотын төсвийн мөнгө, татвар, торгууль, хураамж гээд их наядаар тоологдох тэр их мөнгөөр юу хийв? гэдэг асуулт урган гарч ирэв.
Хотын захирагч Х.Нямбаатар Английн хөлбөмбөгийн “Fulham” багийг 23 тэрбум төгрөгөөр ивээн тэтгэсэн. Энэ талаар сэтгүүлчид Х.Нямбаатараас албан ёсоор тодруулахад “Засгийн газраас өг гэдэг шийдвэр гарсан. Мөнгийг нь манайх гаргасан, өгсөн нь үнэн” гэсэн. Зундаа үер ус, өвөлдөө хотын гудамж талбай мөсөн талбай болоход тэд “Мөнгө байхгүй. Хүрз жоотуу хүрэлцэхгүй. Давс дууссан, цас арилгадаг машин хүрэлцэхгүй, соруулдаг машин эвдэрсэн” гэж зовлон тоочдог. Гэтэл “Go Mongolia” гэж хөлcтэй футболканы ард бичүүлэхийн төлөө та бидний тамираа тасдаж олсон мөнгийг Арабын Шейх шиг өгчихсөн. Ганц тоглолтын дараа хөлстэй футболка хог болоод дуусна. Нэг үгээр Х.Нямбаатар 23 тэрбум төгрөгийг жорлон руу хийгээд усыг нь татсан гэсэн үг.
Тэдний хийдэг ажил нь явган хүний замын бродюр сольж “тоглож” өчнөөн мөнгө угаадаг. Нэг ширхэг Та-шингийн бродюр 21 мянган төгрөг буюу 40 юань. Тээврийн зардлыг оруулахад 30 мянган төгрөгөөр авсан ширхэг бродюрыг хотын вант улсын авлигачид 178 мянган төгрөг буюу 6 дахин өндөр үнээр нугалж улсад шахсан тухай сэтгүүлчид эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж нийгэмд олонтаа хүргэсэн. Хотын хаад болох “Шадар гурван авлигачин” Х.Нямбаатар түүний орлогч Т.Даваадалай, ЗХГ-ын дарга Б.Одбаярын авлига, мөнгө угаасан, албан тушаалын хэрэг ар араасаа ЭЦГ-ын "Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх" хэлтэст овоорч эхэллээ. Энэ талаар ЗГХЭГ-ын сайд Б.Энхбаяр “Хяналтгүй их мөнгө хүнийг яаж галзууруулдгийг бид бүгдээрээ харлаа!” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдэв.
Хотын захирагч асан Х.Нямбаатар нь хоёр жилийн хугацаанд хөлсний тролл арми тэжээж байсныг ЭЦГ-ын "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх" хэлтэс илрүүлжээ. Тролл армийнх нь ерөнхий командлагчаар Нийслэлийн Засаг даргын ТГ-ын ХМОНХ-ийн сэтгүүлч Б.Саранцэцэг гэгч байсныг тус хэлтсийн мөрдөгчид үйлдэл дээр нь баривчлан саатуулжээ. Тэд оффис түрээслэн, нэг хүн олон арван бот хаяг нээчихээд Х.Нямбаатарыг магтаж, түүнийг шүүмжилсэн шударга иргэд, хэвлэл мэдээллийн мэдээ, нийтлэлийн дор харааж зүхэж, доромжилж суудаг. Троллууд нь ихэвчлэн 18-30 насны ажилгүй залуус бөгөөд долоо хоног 8-12 цагаар 6 өдөр ажилладаг, өдрийн хоол нь үнэгүй, дунджаар 5-8 сая төгрөгийн цалин авдаг байсныг баттай эх сурвалж батлажээ. Нэг үгээр Х.Нямбаатар гэгч цайчихсан авилгачин, луйварчин этгээд та биднээс хэд нугалж авсан татварын мөнгөөрөө тролл армийг тэжээж байсан хэргийг ЭЦГ-ын “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх" хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэгэхээр “Шадар гурван авлигачид”-ын хэрэг улам зузаарч явган хүний зам, гарц бродюрын хэрэг, Яармагийн гүүрнээс нэг гүүр идсэн хэрэг, Английн хөлбөмбөгийн багт 23 тэрбум өгсөн хэрэг, Сэлбэ дэд төвийн хэрэг /Тус төслийн удирдагч З гэгч Т.Даваадалайг ЭЦГ-т мөрдөн шалгагдах өдөр гадаад руу оргосон/ Туулын хурдны зам төслөөр үлэмж их мөнгө угааж эхэлсэн хэрэг, татвар төлөгчдийн мөнгөөр хөлсний тролл армийг тэжээж асан хэрэг гээд хавтаст хэрэг нь улам зузаарч байгаа аж. Тиймээс Х.Нямбаатар та дуугүй дулаан хувцсаа өмсөөд Хорих-461 дүгээр анги буюу “Сонсголон”-гийн төв мөрдөнд тавтай морил!
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=