Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмааг "Ёс зүйн зөрчил гаргасан" гэж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр Боловсролын сайд П.Наранбаярыг "БЗС-гийн тэтгэлгээр суралцагчдын тоог 13-аар хэтрүүлсэн нь зээлийн сангийн журам зөрчсөн" гэж үзэн, холбогдох албан тушаалтнуудад албан бичиг хүргүүлсэн байна. Польш, Куба, Франц, Их британид суралцаж буй 41 сурагч эрэлттэй болон тэргүүлэх бус чиглэлээр суралцаж буй нь зээлийн сангийн журмыг зөрчиж байгааг эсэргүүцсэн байна. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатараас эхлээд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нарын өнөөдрийг хүртэл эргэн төлөөгүй байгаа зээлийн зөрчлийг нь шүүмжилсний хариуд салбарын сайдаасаа хатуухан зэмлэл хүртэж байсан юм. Гэтэл шударга бус зүйлтэй эвлэрэх ёсгүй сайд нь түүнийг илтэд буруушааж, “Ерөнхийлөгчийг шүүмжиллээ” гэж хэмээн ажлаас нь чөлөөлж, өөрийнхөө туслах байсан М.Төртогтохыг томилжээ.