Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ах Х.Баатар угсарсан хуулийн хонгилын хохирогчид ар араасаа гарч ирж байна. П.Хишигбаярын “Гэрэгэ” тауэрт байрлах 14 давхрын оффисыг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хувьцаа эзэмшдэг “Херо” энтертайментын захирал Б.Баатар нар дээрэмдэж авсан хэргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2025 оны 11 дүгээр сард нийгэмд ил болгосон. Энэ талаар хохирогч П.Хишигбаярын яриаг хүргэж байна.
...Анх 2021 оны 11 дүгээр сард “Гэрэг” тауэрийн 14 давхрыг 1 сая ам.доллараар зарахаар Х.Баатартай тохиролцоод тэнд “Херо” энтертайнмент тэнд нүүж орсон. Ингээд гурван жилийн хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Олон удаа уулзаж, төлбөр мөнгөө өгөхийг шаардсан олон албан бичгийг ч өглөө. Бүгд гэрчтэй, баримттай. Жишээ нь, нэг уулзалтыг ярья. 2023 онд Баянгол зочид буудлын 1 дүгээр давхарт байрлах жимд Х.Баатартай очиж уулзсан. “Төлбөр мөнгөө төл өө, төлж чадахгүй бол одоо гар аа, бид нар өөрсдийн үйл ажиллагаагаа явуулъя” гэж хэлэхэд Б.Баатар:
-Ална шүү мангар бацаан минь, аятайхан байгаарай. Биднийг хэн гэдгийг мэдэх үү? Гэж шүд амаа хавиран сүрдүүлэн заналхийлсэн. Би “Энэ чинь их замын дээрэм юм уу?” гэж хэлээд гарсан. Энэ бол гэрчтэй болсон үйл явдал. Урлаг, соёлын найруулагч хүн гэнэтхэн ийм зан гаргахад гайхаад өнгөрсөн.
2025 оны 1 дүгээр сард энэ хүмүүс надад хэрэг тохож, улмаар Сонсголонгийн төв мөрдөнд 19 хоног цагдан хорьж, “Гэрэгэ” тауэрийн 14 дэх давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. Ямар ч мөнгө төгрөг шилжүүлээгүй. “Энэ бол дээрэм” гэж намайг хэлэхэд цагдан хоригдож байхдаа өлсгөлөн зарласан хойгуур ичсэн нүүрэндээ 1,5 тэрбум төгрөгийг манай данс руу хийсэн байсан. Үндсэндээ энэ асуудлаас болж намайг дуугүй байлгах гэж олон янзаар дарамталсан. 2024 онд болсон МҮХАҮТ-ын сонгуулийн үеэр Т.Дүүрэнг барьж хорьсны дараа эхнэрийг нь барьцаалж, бичлэг хийлгэх замаар “Танхимын сонгуульд Л.Оюун-Эрдэнийн дүү холбоо хамааралгүй” гэж бичлэг хийж авч, олон нийтэд цацаж байсан. О.Амартүвшингийн хувьд ч мөн барьцаалагдаж, бичлэг хийлгүүлж байсан. Манай гэр бүлийг ч мөн зүгээр байлгаагүй, эхнэр дээр маань зохиомол хэрэг үүсгэсэн. Энэ хугацаанд биднийг АТГ, ЭЦГ, тагнуул, прокурор, татвар, шат шатны шүүх хуулийн угсарсан хонгилоороо оруулсан. Хууль хяналтын хонгил гээч юмаар бүрэн чирэгдэж үзлээ. Өнөөдөр би 15 жил бизнес эрхлээд явж байхдаа босгосон энэ хөрөнгө минийх юм уу, эрх мэдлээрээ сүрдүүлэн далайлгаж, дээрэмдэж авдаг хэн нэгэн даргын хөрөнгө юм уу гэдгийг ойлгохоо байлаа. Энэ бол төрийн нэрээр вакумжсан дарга нар юу ч хийж болдгийн тод жишээ. Гэрэгэ тауэрийн 14 давхар бол Монгол Улсад залуучууд бизнес эрхэлж болох уу үгүй юу гэдгийг харуулсан тод жишээ. Цаашдаа би өөрийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэж энэ асуудлыг ил болгоно гэжээ.
Эцэст нь хэлэхэд “Херо” энтертайментын захирал Бат-Өлзийгийн Баатар гэгч хууль шүүх, цагдаа, тагнуул, татварт ингэж айхтар нөлөөлнө гэж юу байх вэ! Түүний ард төрсөн дүү болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуруугаа хөдөлгөн, хохирогч П.Хишигбаярыг хуулийн хонгилоор оруулж, эрүүдэн шүүх, дарамталж, хэрэг тохож байсан нь харагдаж байна. П.Хишигбаярын хувьд бизнес эрхэлдэг, мөнгө хөрөнгөтэй хүн тулдаа Сонсголонгийн төв мөрдөнд өлгөлсөн зарлаж, эцсээ хүртэл тэмцэж, улстөрчдөд хандаж эд хөрөнгөө авч үлдэж чаджээ. Тэгвэл жирийн нэг иргэн Л.Оюун-Эрдэнийн угсарсан хонгилоор орсон махны машинд хэрчүүлээд умаахан болох байсан нь тодорхой.