Өнгөрсөн зун бусдын нүд нүүрийг нь цөм цохиж танхайрсан УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Таван богд"-ын эзэн Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн болон Л.Алтан-Очир нарын гэм бурууг шүүх хурал боллоо. Тэд хохирогч Б.Саяннямбууд эмчилгээний зардал 1.6 тэрбум төгрөг өгсөн бөгөөд цаашид ч эмчилгээ шаардлагатай байгаа аж. Бүтэн өдөржин үргэлжилсэн шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Бусдыг хүндээр гэмтээсэн Ц.Санжаачойпэлийг нэг жил зорчих эрх хязгаарлах, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт найман сар зорчих эрх хязгаарлах ял оноолоо. Харин хохирогч Д.Саяннямбууд нэг сая төгрөгөөр торгох ял оноолоо.