
Ю.Цэдэнбал дарга Зөвлөлт Монголын ах дүүгийн ган бат найрамдалд ан цав суулгахыг санаархсан Хятадын тагнуул Цэнд, Төмөр-Очир, Лоохууз, Нямбуу гэх зэрэг намын эсрэг бүлгийн толгойлогчдыг тас цохиж чадсан. Тэднийг бут цохиж чадаагүй аваас бид Хятадад уусах байв. Эдүгээ увсынхан Цэдэнбалыг хэрхэн үнэлж байна? Интернетээс унш. Цэдэнбал дарга МАХН-ыг тарааж, хөрөнгөтний замаар хөгжих чиглэл сонгох гэж байсныг түүний хажуудахь урвагч халхууд тантаад Кремльд матжээ. Цэдэнбалыг Москвад гэрийн хорионд чандлаад Горбачёв нар түүний зохиосон шинэчлэлийн үнэт онолоор нь өөрчлөн байгуулалтыг эхлүүлсэн гэж олон жилийн өмнө нэгэн сонинд “Ю.Цэдэнбал судлалын Академи”-ийн дэд тэргүүн Б.Бат-Амгалан бичсэн байв. Мөн Цэдэнбал Чингэсээс хамаагүй илүү хувь хүн болохыг УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэсүрэн нотлосон билээ. Түүний “Түүхэнд мартагдахгүй гялалзах од” нийтлэлд “Чингэсийн эзэнт гүрэн бидний бахархал байвч тухайн цагтаа Монголын хилийн цэсийг дэлхийн өмнө баттайяа тогтоож байгаагүй” гэж эзэн Чингэсийг зарчимчаар шүүмжлээд, Чингэсийн гүйцэтгэж чадаагүй Монголын хилийн цэсийг Цэдэнбал дэлхийд баталгаажуулсан удирдагч мөн гэжээ. Чингэсийн оронд Цэдэнбал байсан бол Монгол 800 гаруй жилийн тэртээ хилтэй, хил дээрээ харуул, гаальтай байх байлаа. Балын энэ хосгүй гавъяаг ард түмнээс урваач матаач халхууд зориуд нуудаг нь нууц биш юм.
Ялангуяа увсынхнаар бүрдсэн баг юу бүтээдгийг Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчоо түүхэнд харуулсан. Өнгөрсөн зууны сүүлийн хагаст сүндэрлүүлсэн нөр их бүтээн байгуулалтын үр шимийг эдүгээ бид хүртээд хүртээд барахгүй сууна. “Увс хүн”, “Увс чанар” үлгэр жишээг ардчиллын үед мартах, мартуулах хандлага газар авч буйг даруй түргэн тас цохих хэрэгтэй. Увс үлгэр жишээг бүх сургалтын программд эрс хүчтэй оруулах ёстой. Халхын урваач шарваач матаач занг амьдралаас шахан зайлуулах хэрэгтэй. Тэгсэн цагт Монгол хөгжинө.Давст уулыг Оросод өгөхөд Ю.Цэдэнбал 10-хан настай юу ч мэдэхгүй нялх хүүхэд байсныг саяхан нэг эрдэмтэн телевизээр залруулав. Урвагч халхууд Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэж хуйвалдаж байхад Цэдэнбал “Монгол бол Болгар биш” гээд таслан зогсоосон гавъяатай удирдагч яах аргагүй мөн. Цэдэнбалын суут их гавъяаг бүдэгрүүлэх гэсэн аливаа оролдлогыг тас цохьж, төрсний нь 100 жилийн ойг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж, алдар сууг түүхэнд Галдан бошигтийн зиндаанд мөнхжүүлсэн гэнэ.
МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн асан Т.Рагчаа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа намын эсрэг бүлэг Цэнд, Төмөр-Очир, Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын олон эсэргүүг Цэдэнбал бут цохьсон явдал бол маш зөв зүйтэй түүхэн ялалт болсон гэж нотолжээ. Энэ ярилцлага түүхэн үнэн хэзээ ч дарагдахгүй илэрдгийг харуулж буйн түрүүч мөн. Эдүгээ Цэдэнбалын хэлмэгдүүлэлт гэж ярихыг даруй түргэн тас цохих хэрэгтэй. Зуун насыг насалж, зургаадай таяг тулж яваа гайхамшигт удирдагч-өвгөний жинхэнэ үнэнийг нотолсон ярилцлагыг ганц сонинд нийтлээд өнгөрөөвөл том алдаа болно. Рагчаа даргын ярилцлагыг олон хувь хэвлэж, ард түмний ой санамжид эгүрт хадгалуулах явдлыг хойш тавьж алгуурлахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Энэ ярилцлагаас айж, мартуулахыг санаархаж буй халхууд бий. Рагчаа дарга ярилцлагадаа Ж.Батмөнх дарга 1990-ээд онд Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнийг нууцаар удирдаж, заавар зөвлөлгөө өгч байсныг зоригтой хөнджээ. Энэ бол Монголын ардчиллын түүхэнд маш дорвитой санал болж үлдэх нь дамжиггүй. Батмөнх даргын энэ дарагдсан гавъяаг бүдгэрүүлж болохгүй. Улам тодруулахын тулд сурталчилгааг хүчтэй өрнүүлэх хэрэгтэй. Батмөнх дарга МАХН-ын ТХ-ны УТТ-г огцруулахыг С.Зориг, Ц.Элбэгдорж нарт нууцаар үүрэгдэж байсныг тухайн үед Рагчаа дарга сайн мэдэж байжээ. Мэдэж байсан ч гэсэн энэ хуйвалдааныг илчилж гай тариагүйгээрээ Рагчаа дарга бас ардчиллын талд гавъяа байгуулсан удирдагч болж таарав.
Их өрийг Ю.Цэдэнбал тавиагүй Ж.Самбуу тавьсан болохыг Рагчаа дарга 2005 оны 9.р сарын 16-ны “Өдрийн сонин”-оор мэдэгдэж байсан. Тэр бээр, “Цэдэнбал дарга Төв хорооны шугамаар ЗХУКН-ын Төв Хороонд учир байдлаа хэлээд зээлийнхээ хэмжээг тавьчих, хойноос нь Т.Рагчааг сайн зүтгүүлээд байх хэрэгтэй гэж Ж.Самбуу дарга зөвлөдөг байсан. Тийм учраас бид Монгол улс өртэй болчихно, түүнээ даахгүй хэцүүднэ гэж боддоггүй байлаа” гэж мэдэгдэж байв. Эндээс их өрийг тавигч гол этгээд нь хэн болох нь харагдаж байна. Тэгэхээр одоо их өрийг Цэдэнбалтай бус Самбуутай холбож, түүхийг зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Ерэн онд мандсан ардчилсан хувьсгалын жинхэнэ нууц удирдагчид нь Ю.Цэдэнбал байсан тухай “Ю.Цэдэнбал судлалын Академи”-ийн дэд тэргүүн Б.Бат-Амгалан тэргүүтэй хүмүүс нэг хэсэг хэвлэл мэдээллээр суртачилж байж билээ. Харин Ю.Цэдэнбал нь 1949 оны Улстөрийн товчооны бүгд хурал дээр "Чингис хаан аллага хядлагаар гайхуулж байснаас өөр юу ч байхгүй. Яг Гитлертэй адилхан харгис нөхөр байсан" хэмээн хэлжээ. Ингэж мэдэгдэх болсон шалтгаан нь тухайн үед дунд сургуулийн сурах бичигт "Эзэн Чингис хаан Монголын төрийг 1206 онд үүсгэн байгуулсан" гэсэн ганцхан өгүүлбэр орсон юмсанж. Энэхүү сурах бичигт орсон түүхийн номыг зохиосон хоёр эрдэмтэн, багшийг ажлаас нь халж, шоронд хорьж, цөллөгт явуулан хэлмэгдүүлсэн түүхтэй.