Гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар уулзалт  энэ сарын 23-нд  Бээжин хотод болжээ. 

" />

Монгол, Орос, Хятадын Гадаад хэргийн дэд сайд нар уулзлаа


Гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар уулзалт  энэ сарын 23-нд  Бээжин хотод болжээ. Уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар гурван талыг тэргүүлж оролцов.  Гурван талт хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хүмүүнлэгийн  салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар талууд онцолж, ирэх долдугаар сард ОХУ-ын Уфа хотод болох гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдийн талаар санал солилцлоо.

Дэд сайд нарын дараагийн уулзалтыг зургадугаар сард багтаан Мосвка хотод зохион байгуулахаар энэ үеэр тогтсон байна. 




С.Энхжин

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.