“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин

" />

Жүжигчин А.Алтанхуягийн бичсэн “Үндэсний баялаг” юу вэ


“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин А.Алтанхуяг өөрийн “Cүлд” энтертайнмент байгуулан анхны бүтээл болох уран сайхны киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн жилийн  наймдугаар сараас эхэлсэн “Үндэсний баялаг” кино ирэх сарын 10-нд нээлтээ хийх аж. Тэрбээр кино зохиолоо өөрөө бичсэн гэнэ. Уул уурхай, хил хязгаар, алт мөнгөнөөс илүү хүн өөрөө, тэр дундаа эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн үндэсний баялаг гэдгийг харуулах тус кинонд Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, С.Ариунбямба, Г.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Б.Гүнзаяа, Г.Содномцог зэрэг уран бүтээлчид тоглосон байна. Киноны дууг “Мотив” хамтлагийнхан дуулж олны хүртээл болгожээ.








Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.