УИХ-ын дэд дарга Л.Цог парламентад суудалгүй намуудын төлөөллийг өчигдөр Төрийн ордон дахь өрөөндөө хүлээн авч уулзлаа.  Намуудын зүгээс түүнд ийм уулзалт зохион байгуулах хүсэлт тавьсан аж. 

" />

УИХ-ыг тарахыг Парламентад суудалгүй намууд шаардлаа





УИХ-ын дэд дарга Л.Цог парламентад суудалгүй намуудын төлөөллийг өчигдөр Төрийн ордон дахь өрөөндөө хүлээн авч уулзлаа.  Намуудын зүгээс түүнд ийм уулзалт зохион байгуулах хүсэлт тавьсан аж.  Л.Цог дарга тэдэнд Үндсэн хууль, Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын үйл явцыг тэдэнд танилцуулаад санал бодлыг нь сонсохыг хүссэн.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг тэр ахалж, өнгөрсөн хоёр жил гаруйн турш ажилласан. Юутай ч Ажлын хэсгээс “Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай” гэсэн дүгнэлтэд хүрч, зарчмын 15 санал дэвшүүлсэн аж. Үүний долоо нь 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг цуцлах санал байжээ.  Мөн эрх мэдлийн хуваарилалтыг бүхэлд нь эргэж харах, Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгийг зогсоох, УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100 гаруй болгох гэх мэт санал өнгөрсөн хугацаанд гарсан байна. Саяхан дээрх гурван гол хуулийн өөрчлөлтийг боловсруулах Ажлын хэсгүүдийг шинээр байгуулсныг тэрбээр намуудын төлөөлөлд танилцуулсан юм.

Үүний дараа намын төлөөллүүд саналаа хэлэв. Уулзалтад Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Эх орончдын нэгдсэн, Хамуг Монгол хөдөлмөрийн  намын дарга нар ирсэн байлаа. ЭЧХН-ын дарга Ш.Төмөрсүх “Манай намаас Үндсэн хуулийн төсөлд СЕХ-ны бүрэлдэхүүнд улс төрийн намуудаас оруулах, намуудын нэрийг саналын хуудаст Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар биш, нарны цацраг байдлаар бичих, саналын хуудсыг автомат машинаас гадна гараар давхар тоолох гэсэн гурван санал хүргүүлж байна” гээд намаа шүтсэн УИХ дээрх гол хуулиудыг өөрчилж чадах эсэхэд эргэлзж буйгаа хэлэв. Бусад нь ажил хэрэгч санал хэлэхээс илүү улстөржсөн зүйл ярьсан юм. ХМХН-ын дарга Ц.Шинэбаяр “Улстөрчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлчихжээ. Хийсэн ажлын тайлан, зураг бүхий цаг тооны бичиг, календарь хэвлүүлж тараасан байна. Тэд Сонгуулийн хуулийг нууцаар баталчихаж. Ийм УИХ-ыг яаралтай огцруулж, дахин сонгууль зарлах хэрэгтэй” гэсэн юм. МНН, ЭОНН-ын дарга нар энэ саналыг бүрэн дэмжиж буй гэнэ. МНН-ын дарга О.Бум-Ялагч өмнө нь иргэний хөдөлгөөний тэмцэгч явсан гишүүдийг УИХ-аас түрүүлж гарахыг уриалсан. Мөн тус намынхан УИХ-ыг тараахаас гадна Төрийн тэргүүн ч огцрох ёстой гэж үзэж буй гэнэ.


УИХ-ын дэд дарга Л.Цог тэдний саналыг З.Энхболд даргад уламжлалаа мэдэгдлээ. 


С.Энхжин

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.