Олон улсын театрын Институтийн санаачилгаар 1961 оноос хойш дэлхий

" />

Дэлхийн театрын өдрөөр “БАЛЕТЫН ҮДЭШ”-т саатаарай


Олон улсын театрын Институтийн санаачилгаар 1961 оноос хойш дэлхий даяар өргөн тэмдэглэж ирсэн 3-р сарын 27-н; “Дэлхийн театрын өдөр”-ийг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтоор тэмдэглэхээр зэхэж байна. Тус театрын хамт олон тоглолтоороо дамжуулан Монгол Улсад хүчирхийлэлгүй, тайван орчинг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж буй.Энэ үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн театрын өдрийн нэгэн чухал зүйл бол ”Дэлхийн театрын өдрийн түлхүүр үг” юм. 

Түлхүүр үгийг тоглолтын үеэр театрын балетын жүжигчин, үзэгчдэд дамжуулж хэлнэ. Нийгмийн хариуцлагын зорилгоо биелүүлэх УДБЭТ-ын үйл ажиллагаанд соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан” хамтран ажиллах гэнэ. “Балетын үдэш” тоглолтын “Сонгодог” хэсэгт “Дон Кихот”, “Парисын дөл” зэрэг дэлхийн сонгодог балетын хэсгээс , II хэсэг буюу “Орчин үеийн” хэсэгт нь УДБЭТ-ын урын санд шинээр нэмэгдсэн модерн, неоклассик шинэ бүтээлээс тоглох аж. Гала концертын найруулагчаар нь УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, удирдаачаар  УГЗ Н.Туулайхүү ажиллана. Тоглолтын тасалбар үнэ 20.000 , 15000 , 10.000 төгрөг.








Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.