“Нисванис” хамтлагийнхны жил бүр зохион байгуулдаг “Нис Нис” наадам ирэх сарын 9-нд энэ удаа “Нортланд фанкин хаус”-т болно. Тэд 1999 онд “Хүчил төрөгч”, 2002 онд “Саарал үе”, 2006 онд “Нисдэг таваг”" />

“Нисванис”-ийн Амгаагийн нууцлаад байгаа дуунууд юу өгүүлэх бол


“Нисванис” хамтлагийнхны жил бүр зохион байгуулдаг “Нис Нис” наадам ирэх сарын 9-нд энэ удаа “Нортланд фанкин хаус”-т болно. Тэд 1999 онд “Хүчил төрөгч”, 2002 онд “Саарал үе”, 2006 онд “Нисдэг таваг” цомгоо хэвлүүлснээс хойш есөн жилийн дараа дөрөв дэхийг нь гаргахаар зэхжээ. Тоглолтод цомгийнхоо 11 дууг сонордуулахаас гадна олны сонсох дуртай хуучны  уран бүтээлүүдээсээ тоглох аж. Шинэ цомог нь тавдугаар сарын эхээр сонсогчдын гарт очих гэнэ. 

Энэ удаагийн цомогт багтах дуунууд хүнд сэдвүүдийн тухай өгүүлсэн аж. Хамтлагийн ахлагч Амгаа модернист яруу найрагч Б.Галсансүхтэй хамтарч дууныхаа шүлгүүдийг бичсэн байна. Одоогоор нууцалж буй тэдний уран бүтээлийг хүмүүс сонссоныхоо дараа л тухайн дууны утга учрыг ойлгох гэнэ. “Нис Нис” наадамд “Метроном”, “Лемонс”, “Тайгер  фиш”, “Хос сүх”, “Моханик” зэрэг хамтлагууд оролцож, уран бүтээлээсээ хүргэх аж.   








Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.