УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Т.АЮУРСАЙХАН ХОРИХ АНГИД НОМЫН САНЧ ХИЙЖ БАЙНА


 “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд 3 жил, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ял оноосон билээ. Тус хэргийн хянаж, шалгах ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Үүнээс хойш нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас  88 этгээдийг шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хүүхдийн хорих анги буюу ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад номын санч хийж байгаа аж. Сонирхуулахад, Ерөнхий сайд асан М.Энхсайхан хоригдож байхдаа тус ажлыг бас хийж байжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=