Өнгөрсөн ням гараг буюу аравдугаар сарын 08-нд хоёр лам караокед цагийн ажил хийдэг хоёр охиныг хүчиндсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий караокед үйлчлүүлж байсан хоёр лам угаагч хийдэг 17, 19 насны хоёр охины уух юманд нь эм хийж, мансууруулан хүчиндсэн байна. Охид өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй ба хичээлийнхээ бус цагаар оройн ээлжидн угаагч хийдэг байсан байна. Тус караокены эзэн цагдаагийн байгууллагад хандаж, СБД-ийн цагдаагийн газраас хэргийг шалгаж эхэлжээ. Одоогоор лам нарын гадуур байцааж байгаа гэх мэдээлэл байна.
Одоогоос хэдэн сарын өмнө Гандантэгчинлэн хийдийн ламхай нар бие биедээ эмлэж, хүчирхийлдэг тухай дуулиа дэгдэж, өдгөө зарим ламхай нар хуулийн байгууллагад шалгагдаж буй. Мөн өмнө нь орон нутгийн хийдийн лам нар сүсэгтэн эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэгт ял авч байсан билээ. Ийнхүү эхний бусармаг хэргүүд нь мартагдаагүй байтал эцэстээ бүлэглэн хүчингийн хэрэг үйлддэг болж эхэлж байгаа нь харамсалтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.