Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат БНСУ-ын Чэжү аралд соёлын арга хэмжээнд оролцож байх үедээ орчуулагчаар ажиллаж байсан монгол охиныг хүчирхийлсэн хэргээр тус улсын цагдаагийн газарт саатуулагдсан билээ. Тэрээр хэрэгт холбогдсоноосоо хойш тус улсад байгаа бөгөөд уг хэрэг нь БНСУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн учир Солонгосын хуулиар шийтгүүлэх юм байна. Л.Мөнхбат нь хэрэг гарсны дараахан эхний мэдүүлгээрээ "Би болсон үйл явдлыг огт санахгүй байна" гэж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээжээ. Улмаар хохирогч охиноос уучлал гуйж, хэргийг зүйлчлэлд зөөлөн хандахыг хүссэн аж. Иймд түүнийг хэргээ хүлээсэн гэж үзэж, энэ сард шүүх хурлыг нь хийхээр товложээ.
БНСУ-ын хуульд хүчирхийллийн хэрэг маш өндөр ялтай бөгөөд хохирогч гомдолгүй байсан ч хуулийн дагуу хатуу арга хэмжээ авдаг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.