СЭРГЭЭШ ИЛЭРСЭН БӨХ Б СОРЬЦОО ШИНЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ



Үндэсний их баяр наадамд барилдсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ  авдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Харин энэ жил  32 бөхөөс шинжилгээ авснаас нэг бөхөд сэргээш илэрсэн хэмээн Бөхийн салбар комиссоос мэдээлсэн ч хэн болохыг нь хараахан зарлаагүй байгаа. Шинжилгээг авахад А,Б сорьц авдаг бөгөөд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцыг шинжилж баталгаажуулдаг.  Энэ жил сэргээш илэрсэн гэх бөх  А сорьцыг хүлээн зөвшөөрөөгүй тул Б сорьцдоо шинжилгээ хийлгэхийг хүсчээ. Иймд энэ хариуг ирсний дараа шинжилгээний хариуг мэдээлэх болно гэж Бөхийн салбар комиссоос мэдээлсэн юм. 

Зарим эх сурвалжид дурьдсанаар, энэ жилийн түрүү бөх М.Бадарчаас сэргээш илэрсэн гэж буй ч тэрээр энэ талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй байна.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=