ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИД АЖИЛ ХАЯНА



“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу 2023.08.30-ны өглөөний 07 цагаас эхлэн нэг сарын хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаар болжээ.  Энэ талаар  Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Мөнгөншагайгаас тодрууллаа.

Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо  7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. Манай уурхайчид хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд 45 жилийн турш улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Цар тахал болон нийгэм, эдийн засаг хүндрэлтэй цаг үед ус, дулаан, цахилгааны төлбөрийг 1,6 сар төлсөн. Үүний тулд 7000 гаруй хариуцлагатайгаар ажиллаж ирсэн. Гэтэл уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэдэг хамтын гэрээнд хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй байдал үүссээр байхад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаа хүлээж авахгүй байна.  2023 оны 1 дүгээр сараас эхлэн үйлдвэрийн газрын захиргаанд таван удаа албан бичиг хүргүүлсэн. Хамгийн сүүлд наймдугаар сарын 3-ны өдөр хандсан.  Хуулийн хүрээнд хандсан боловч санаачилгыг хүлээн аваагүй, ажил олгогчийн зүгээс хариу тайлбар өгөөгүй, идэвх санаачлагагүй хандаж байгаа нь уурхайчин хамт олныг үл хүндэтгэсэн үйлдэл болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.1, 25.3.2-т заасны дагуу ажил хаялтыг хэсэгчлэн зарлах хууль зүйн үндэслэл болж байгааг Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Монгол групп,  Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хүргүүлж байна. 

Ингээд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 07 цагаас эхлэн Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгээс эхлэн ажил хаялтыг зарлахаа үүгээр мэдэгдэж байна” гэлээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=