ТАГНУУЛЫН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН Д.БААСАН ЛАМЫН ЭХНЭР, ОХИН ХОЁРТ 8 ЖИЛИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ


Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг агсан Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт холбогдох тагнуулын хэргийг шүүх хурал өнгөрсөн оны аравдугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэдэнд 8 жилийн хорих ял оноосон. Мөн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.
Тэднийг БНХАУ-ын тагнуулын албаны ажилтан Бао Гуо Жунтай хамтран ажилласан гэх үндэслэлээр тус бүрт нь 8 жилийн хорих ял оноосон. Харин Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Бао Гуо Жун-д 12 жилийн хорих ял оноосон байдаг. Тэгвэл Б.Эрдэнэзул, Л.Алтанцэцэг, Бао Гуа Жун нарт холбогдох 19 хавтас бүхий маш нууцын хэргийг хэлэлцээд, Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд тэдэнд оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн ялыг хэвээр үлдээсэн байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=