ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛСАН ХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНД БАЙНА


Өчигдөр Яаралтай тусламжийн машинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд гурван настай хүүхэд зодуурын ил шархтай ухаангүй хүргэгджээ. Энэ талаар өнөөдөр ГССҮТ-ийн дэд захирал Д.Гантуяа мэдээлэл өглөө. Тэрээр "ГССҮТ-д энэ сарын 8-ны өглөө хүргэгдэж ирсэн, гэмтлийн шалтгаан тодорхойгүй гурван настай хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд, амьсгалын аппаратаар амьсгал болон зүрхийг дэмжиж байгаа. Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархиндаа битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштойгоор Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа" гэлээ. Мөн эмч нарын нарийвчилсан  үзлэгээр  нарийн гэдсэндээ гэмтэлтэй болох нь тогтоогдсон  байна. Энэ талаар мөн  цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн юм. “Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Шалгалтын явцад гурван настай хүүг төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь эмнэлгийн байгууллагад хүргэсний дараа зугтаасан байна. Хамтран амьдрагч нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, холбогдогч Э-г баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=