ХЯТАД УЛС ХИЛЭЭ НЭЭНЭ



БНХАУ-ын эрх баригчид тус улсад ирэх иргэдийг тусгаарлаж, хорио цээрийн дэглэмд оруулахгүйгээр шууд нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр 2023 оны нэгдүгээр сарын 8-наас хүчин төгөлдөр болох бөгөөд тус өдрөөс эхлэн БНХАУ-д ирэх иргэд 48 цагийн өмнө коронавирусийн шинжилгээ өгөх юм байна. Эхний ээлжинд агаарын хилийг нээж байгаа бөгөөд өвчний тархалт болон иргэдийн зорчих урсгалаас шалтгаалж, газрын хилийг нээх асуудлыг шат дараатайгаар нээх аж.
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.