УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТ-ЭРДЭНЭ НҮЦГЭЛСЭН ЗАЛУУСЫГ САНХҮҮЖҮҮЛЭЭГҮЙ ГЭВ


Төрийн ордны үүдэнд  нүцгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлсэн залууст мөнгө өгч, нүцгэлсэн гэх дуулиан  өчигдөр олон нийтэд тарсан. Тэрхүү үйл явдалд ТЕГ-ын дарга Б.Хурц болон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг санхүүжүүлсэн хэмээн нэр бүхий сайт олон нийтэд мэдээлсэн билээ. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр  энэ асуудалд огт холбоогүй бөгөөд зохион байгуулалттайгаар  түүүний нэр хүндэд халдаж буй дээрх асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

Мөн эсэргүүцлээ илэрхийлж, нүцгэлсэн иргэдийг нэр бүхий хүмүүс санхүүжүүлсэн гэх мэдээлэл байгаа эсэх, үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад "Эсэргүүцлээ илэрхийлж, нүцгэлсэн иргэдийг санхүүжүүлсэн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Уг асуудлыг шалгаж байгаа зүйл байхгүй" гэлээ. Тиймээс Тагнуулын ерөнхий газраас энэ талаар лавлахад "Манай дээр жагсаал цуглаан санхүүжүүлсэн зэрэг асуудлаар шалгаж байгаа хэрэг байхгүй" гэв. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=