ОХУ-ЫН 930 ИРГЭН МОНГОЛД АМЬДРАХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЧЭЭ


Монгол Улсад 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 124 улсын 22 мянга гаруй гадаадын иргэн албан болон түр хувийн хэргээр оршин сууж байна. Эдгээр иргэдийн ихэнх хувь буюу 6000 гаруй нь ОХУ-ын иргэд  байгааг Гадаадын иргэн харьяатын албанаас мэдээлж байна.  

Эдгээр 600 гаруй орос иргэдийн  930 нь Монгол Улсад орших суух зөвшөөрөл хүсчээ.  Үүнээс  хууль журмын дагуу 926 хүнд Монгол Улсад оршин суух хүсэлтийг зөвшөөрчээ.  Оршин суух болоод виз сунгах хүсэлт өгсөн хүмүүсийн ихэнх хувь нь Буриад,  Тува, Халимаг иргэд аж.  .

Монгол Улсад түр ирэгчийн байх визийн хугацааг нэг удаа 30 хүртэл хонгоор сунгах боломжтой. Байнгын оршин суух хүсэлтийг нэг хүртэл жилээр олгодог. Мөн тухайн иргэний хүсэлтээр цаашид сунгаж болдог байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=