ХҮҮХДИЙГ НОЦТОЙ ГЭМТЭЭСЭН Ч.МАРАЛМААД ХИЛИЙН ХОРИГ ТАВИЛАА



Жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа машин барьж, бусдын эд хөрөнгө болон эрүүл мэндэд ноцтойгоор халдсан  Ч.Маралмаад хилийн хориг тавьжээ. Түүний барьж явсан машинд мөргүүлж чирүүлсэн охин  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад, гэртээ гарсан ч бүрэн эдгэрэх эсэх нь тодорхойгүй байгаа.  Эмчилгээний мөнгө төгрөгөөр тусална гэсэн ч эмнэлэгт хэвтсэнээс нь хойш эргэж тойрохоо ч больж, охиных нь  гэмтлийг хөнгөн зэрэгтэй гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулсанд хохирогч охины ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Харин дээрх хэрэгтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлж, хилээр гарахыг хориглосон байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=